Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Ойрдоо ийм ажил хийгээд завгүй

Монгол википедиа-г сайжруулах, өргөжүүлэх ажилд өргөнөөр оролцохыг уриалж байна.

MVC загвар
Модел–Харагдац–Удирдлага (MVC) нь ПХ-ийн архитектур бөгөөд[1], ө/х-л ПХ-ийн инженерчилэл-д ашиглагддаг архитектур загвар юм . Энэхүү загвар нь бизнес логикийг дэлгэцийн зохиомжоос тусгаарласнаар тест болон хөгжүүлэлтийн дараа арчилгаа тордолгоо хийхэд тус тусад нь хөгжүүлэх боломж олгоно.

Модел нь мэдээллийг удирдах эсвэл мэдээлэл өөрчлөгдөхөд observer-үүдийг анхааруулахад ашиглагдна. Модел нь домайн логик гэж нэрлэгдэх бөгөөд түүхий өгөгдөл дээр боловсруулалт хийсэн хэсэг юм. Жишээ нь өнөөдөр хэрэглэгчийн төрсөн өдөр мөн эсэхийг бодох, мөнгөн дүнгүүд, татварууд, кредит картаар авсан барааны хүргэлтийн зардал бодох гэх мэт. Хэрвээ модел нь төлвөө өөрчилвөл түүнтэй холбоотой харагдац-ууд бас өөрчлөгднө. Дэлгэрэнгүйг эндээс

Нидерландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
Нидерландын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь Нидерланд улсын шигшээ баг бөгөөд Нидерландын Эзэн Хааны Хөлбөмбөгийн Холбоонд (KNVB) багтдаг. Энэхүү баг нь 1988 онд ЕАШТ-д түрүүлж, 1974 ба 1978 оны ДАШТ-д дараалан шигшээд үлдэж байсан боловч хоёуланд нь талбайн эзэн багуудад (Герман, Аргентин) хожигдсон байна. 1970-аад оны оргил үедээ Недерландын шигшээ нь Нийтлэг хөлбөмбөгийн гайхамшгийг үзүүлж Улбар Шарын Цагийн Зүү гэгдэж байв. Олон оронд, тэр байтугай Нидерландад хүртэл энэхүү баг нь Голландын шигшээ гэж яригддаг. Одоо энэхүү баг нь дэлхийн хөлбөмбөгийн багуудын FIFA Дэлхийн эрэмбээр гуравт жагсаж байна. Дэлгэрэнгүйг эндээс

Тэпистри фрэймворк
Тэпистри нь обьект хандалтат Жава вэб хөгжүүлэх фрэймворк ( араг яс?) бөгөөд Model-View-Controller дизайн загвар-г ашиглаж вэбийг апликэйшн хөгжүүлж байгаа мэт бичих бололцоо олгодог фрэймворк юм. Тэпистри-г Ховард Ливайс Шип биеэ дааж үүсгэсэн бөгөөд, Apache Software Foundation нь эх барьж авсан юм. Тэпистри нь энгийн байдал, хэрэглэхэд амархан байдлыг гол зорилгоо болгодог фрэймворк бөгөөд программистуудын ажлыг хөнгөвчилж, Тохиргооноос илүү Бичиглэл чухал гэсэн уриатай.

Тэпистри нь вэб хөгжүүлэлтийг модулын аргаар хөгжүүлдэг бөгөөд user interface компонентүүд ба Жавагийн класс хоорондоо хүчтэй холбоостой байдаг. Энэхүү компонент төвтэй архитектур нь WebObjects-оос их олон санаа авсан юм. Дэлгэрэнгүйг эндээс

No comments: