Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Showing posts with label орчуулга. Show all posts
Showing posts with label орчуулга. Show all posts

Төсөлд хэрэглэж болмоор үгс

Япончууд юмс, үзэгдлийг оновчтой илэрхийлэх, товчлохдоо гайхалтай улсууд. Зарим нэг төслүүд дээр тохиолдож байсан, монголд ч гэсэн хэрэглэж болохоор үгсийг бичээд үзье.

Пуужин хөөргөх「打ち上げ」 - Төсөл дуусах үед явагдах арга хэмжээ, яг үнэндээ бол төслийн гишүүд төсөл амжилттай дууссаныг тэмдэглэж уухыг хэлнэ. Пуужин амжилттай хөөрснийхөө дараа ч гэсэн агаар мандал, азоны давхрага... г давсаны дараа тойрог замдаа ордгийг бодолцож ингэж ярьцгаадаг бололтойм.

Ветеран「ベテラン」 - Олон төслийн ард гарсан, мэдлэгтэй, туршлагатай инженерийг хэлнэ.

Гал
「火事」 - Яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй төсөлд осол, зогсолт гарсан байдлыг илэрхийлнэ. гал гарлаа, гал унтраах гэх мэт..

Тугчин 「旗振り」 - Тугчин? project manager? шууд орчуулга нь тугчин боловч төслийн бүх зүйл түүнээс хамааралтай гол хүн. Энэ утгаараа бол төсөл эвгүйдсэн үед хамгийн түрүүнд буудуулах магадлалтай :)


Ажил дээрээ хонож ажиллах「徹夜」 - Төслийн удирдагч, программист өөрийгөө их ажил хийж байгаа мэтээр бусдад харагдах гэж байгаа үйлдэл.

Salaryman 「サラリーマン」 - Зөвхөн цалингаараа орлогынхоо ихэнхи хэсгээ бүрдүүлдэг хүмүүсийг хэлнэ. Японы нийгэмд маш их хэрэглэгддэг үг.

Амралтын өдөр гарч ажиллах 休日出勤」 - Тэцүяатай ижилхэн ажлаа хийж чадаагүй PM, programmer өөрийгөө их ажил хийж байгаа мэт харагдах гэсэн үйлдэл.

Pro「プロ」 - Professional, мэргэжилтэн, эсрэг талын хүссэн зүйлийг хүссэнийнх дагуу хийж өгөөд, мөнгө авч чаддаг хүн.

Эцсийн хэрэглэгч「End User」- Систем, төслийг шууд хэрэглэх хүн, бидэнд мөнгө өгдөг маш сайн хүмүүс.

Ахлах инженер, ахлах программист「システムエンジニア」 - Амралтын өдөр ажиллах,хонож ажиллах дуртай, кола, кофе-нд дуртай, ганцаараа ярих дуртай програмист эсвэл инженерийг хэлнэ.

Project manager
- Project maanag er
гэх мэт олон үгсийг яагаад бид өдөр бүрийн төсөл, ажилдаа оруулан хэрэглэж болохгүй гэж?

Цааш унших......