Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Төсөлд хэрэглэж болмоор үгс

Япончууд юмс, үзэгдлийг оновчтой илэрхийлэх, товчлохдоо гайхалтай улсууд. Зарим нэг төслүүд дээр тохиолдож байсан, монголд ч гэсэн хэрэглэж болохоор үгсийг бичээд үзье.

Пуужин хөөргөх「打ち上げ」 - Төсөл дуусах үед явагдах арга хэмжээ, яг үнэндээ бол төслийн гишүүд төсөл амжилттай дууссаныг тэмдэглэж уухыг хэлнэ. Пуужин амжилттай хөөрснийхөө дараа ч гэсэн агаар мандал, азоны давхрага... г давсаны дараа тойрог замдаа ордгийг бодолцож ингэж ярьцгаадаг бололтойм.

Ветеран「ベテラン」 - Олон төслийн ард гарсан, мэдлэгтэй, туршлагатай инженерийг хэлнэ.

Гал
「火事」 - Яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй төсөлд осол, зогсолт гарсан байдлыг илэрхийлнэ. гал гарлаа, гал унтраах гэх мэт..

Тугчин 「旗振り」 - Тугчин? project manager? шууд орчуулга нь тугчин боловч төслийн бүх зүйл түүнээс хамааралтай гол хүн. Энэ утгаараа бол төсөл эвгүйдсэн үед хамгийн түрүүнд буудуулах магадлалтай :)


Ажил дээрээ хонож ажиллах「徹夜」 - Төслийн удирдагч, программист өөрийгөө их ажил хийж байгаа мэтээр бусдад харагдах гэж байгаа үйлдэл.

Salaryman 「サラリーマン」 - Зөвхөн цалингаараа орлогынхоо ихэнхи хэсгээ бүрдүүлдэг хүмүүсийг хэлнэ. Японы нийгэмд маш их хэрэглэгддэг үг.

Амралтын өдөр гарч ажиллах 休日出勤」 - Тэцүяатай ижилхэн ажлаа хийж чадаагүй PM, programmer өөрийгөө их ажил хийж байгаа мэт харагдах гэсэн үйлдэл.

Pro「プロ」 - Professional, мэргэжилтэн, эсрэг талын хүссэн зүйлийг хүссэнийнх дагуу хийж өгөөд, мөнгө авч чаддаг хүн.

Эцсийн хэрэглэгч「End User」- Систем, төслийг шууд хэрэглэх хүн, бидэнд мөнгө өгдөг маш сайн хүмүүс.

Ахлах инженер, ахлах программист「システムエンジニア」 - Амралтын өдөр ажиллах,хонож ажиллах дуртай, кола, кофе-нд дуртай, ганцаараа ярих дуртай програмист эсвэл инженерийг хэлнэ.

Project manager
- Project maanag er
гэх мэт олон үгсийг яагаад бид өдөр бүрийн төсөл, ажилдаа оруулан хэрэглэж болохгүй гэж?

3 comments:

A.Амарсайхан said...

Говь-Алтайн спорт ордны шинэхэн дарга "Манай энэ ажилтнууд болдоггүй, яах вэ дарга аа" гээд засаг дарга дээр орж л дээ. Аймгийн засаг дарга Жанчивдорж соёлын хэлтсийн даргаа дуудаад "Спорт хороон дээр гал гарсан байна. Очиж унтраа" гэж. Тэгтэл хэлтсийн дарга шууд утгаар нь ойлгоод 01 рүү залгаж гал сөнөөгч дуудаад. Өнөөдүүл нь спорт ордныг цэцэг усалж байгаа юм шиг шүрссэн гэж байгаа.
95-96 оны үе юм даг.

snbr said...

Sonirholtoi sanagdlaa. Ter gal garah, puujin huurguh, tugchin bol heregluushtei ugs baina. Harin salaryman, project manager gedeg ugsiig bol angliar ni bus mongoloor ni heregledeg bish bil uu? Tusliin udirdagch g.m? Goyo post baina. Bicheed baigaarai ho'o!

Arsun said...

Сонирхолтой хэллэгүүд байна шүү.