Хэзээ нэгэн цагт тэд Кокүгиканд тэмцэлдэх буйзаа
Намайг анх японд ирж байхад Fuji TV-гээр "Япон сумо vs Монгол бөх" гээд нэг ийм нэвтрүүлэг гарч байсан. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн маш сайн нэвтрүүлэг болж чадсан. Тэрнээс хойш нэг жилийн дараа япон хүү аймаар хичээгээд, бэлтгэл хийгээд revenge хийх гэж ирж байгаа бичлэг. Fuji TV-гийн цуврал нэвтрүүлгийн 2 дахь нь.
Монгол хүүхдүүд мундаг шүү, бие бялдар болон оюуны санааны чадавхийн хувьд.
бүүр байгалиасаа.
Тэгэхдээ хэдэн жилийн дараа Мөнх хүү Маак күн-г дийлэхгүй байхаа, япончууд 根性(тэвчээр), 努力(хичээл, зүтгэл)-ээрээ аваад явчихна гэж би хувьдаа бодож байна.
Хамгийн сүүлд хэлсэн хөтлөгчийн үг их гоё :)
Хариугаа авахаар шийдсэн тэр өдрөөс хойш нэг жилийн хугацаанд Маак күн сэтгэл санаа, бие бялдарын хувьд ч эр хүн болжээ. Гэвч түүний өрсөлдөгч Мөнх хүү ч өсөж том болсон байна.
Бөхийн барилдаанаар ширүүхэн өрсөлдсөн япон, монгол хөвгүүдээ бид мартахгүй, хэзээ нэгэн цагт эдгээр хөвгүүд Кокүгикан (Сумогийн ордон)-д тэмцэлдэх буйзаа гэж хэлэх үед би аль хэдийн уйлчихсан сууж байлаа гэж :)
7 comments:
Нээрээ уйлахгүй байхын аргагүй юмаа. Маа күн нь илүү өрөвдөлтэй юмаа..Яг л ийм үед хүн хурцлагддаг даа. Мөнх күн ч бас овоо шазруун эр байна шүү хэхэ..Толь бичгээ барьж сууж байгаад үзлээ..Баярлалаа танд :)
Бидний үед хүүхдүүд нисгэгч болно л гэж мөрөөддөг байсан. Одоо бол сумочин болох мөрөөдөлтэй нь олон болж дээ. Дэлхийд нэрээ гаргаад, нэг талаараа зөв.
Энэ жилийн цагаан сарын барилдаан үзэж байсан хүмүүс Даваажаргалыг Мөнхбат аваргаас илүүд тавиад байгаа нь зүрхэн тушаа лантуугаар дэлсээд авна билээ.
хөөрхөн нэвтрүүлэг байна. таалагдлаа.
мөнхбат аваргын хувьд гэвэл тэр хүн олны анхаарал, хүндлэлийг олон жил татаж ирсэн хүн. одоо хүү нь аварга болчихоод хүндлэл хүртэж явахад буруу юу байх вэ дээ. яг одоо бол аав нь биш хүү нь бөхийн хорхойтнуудыг баясгаж явна гэсэн утгаар шүү
Жаахан таргалаадхаар нь л сумочин болгоно гэх болж дээ. Соёлын нэвчилт явагдаж үндэстэний соёл шүргэлцэх үйл явц л болж байна даа
he he
he he
www.all-best-pictures.blogspot.com
Post a Comment