Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Портрейт линз худалдаж авах тухай

Хүний зургийг тод сайхан авдаг, гайгүй prime линзтэй болох гэж тархиа ширгэтэл бодсоны эцэст Nikkor 85mm F1.8D дээр тогтлоо. Японд байдаг залуучуудын дунд DSLR( Хагас мэргэжлийн аппарат) худалдаж авдаг моод дэлгэрээд нээх л их данхар хар аппарат, хөл үүрсэн хүмүүс байхын.

Зөвхөн манай компанид гэхэд 6 монголоос 5 нь ийм аппараттай.

Уг нь AF-S DX NIKKOR 35mm F1.8G эсвэл AF-S NIKKOR 50mm F/1.4G хоёрын нэгийг авьяа гэж бодсон боловч зургийн их багш Эбэ 35 мм чинь DX sensor-той үед хальсны 50мм болж очино.

85mm-ээр жаахан хойшоо болоод л авчихна, 85-ийнх илүү sharp буюу тод гарна гэж ятгасны улмаас энэ линз дээр тогтлоо. Nikkor 85mm F1.4G нь портрейт зурагны хаан линз гэгддэг боловч 1000$ гээд лайтаад байхаар нь болилоо.

Уг нь макро линз авчихвал ч( аймаар мөрөөдөв), хэхэ
Хүний зургийг маш гоё авахаас гадна хорхой шавьж, мод ургамлын зургийг авах л юм байна лээ, даанч мөнгө хүрдэггүй ээ, хөнжлийнхөө хирээр хөлөө жийхээс.

Ингээд хүний зураг аваад байждээ.

2 comments:

Gansukh B said...

Миний хувьд мэргэжлийн аппараттай болно гэдэг аймаар том мөрөөдөл хэхэ.
Том болж байгаа анхныхаа цалингуудаар авна аа :) Одоохондоо утсаараа аваад л...

Gansukh B said...

Таныг гэрэл зургийн талаар туршлагаасаа хуваалцаж байдагт баярлалаа. Цаашид энэ талаар зөвлөгөөг зөндөө бичиж байгаарай :)