Тэмдэглэл

Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Монголын бүтээгдэхүүн Японд зарагдаж эхэллээ

24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг 肉のハナマサ- Ханамасагийн салбар дэлгүүрүүдээр モンゴル岩塩 буюу Монгол хадны давс( Жамц давс) зарагдаж эхэллээ.

1 кг 198 иен-ээр зарагдаж байгаа энэхүү байгалийн давсыг өдөр тутмын хоолныхоо хэрэгцээнд хэрэглэвэл эрүүл мэндэд тустай гэнэ шүү.

Дэлгэрэнгүйг эндээс

Цааш унших......

Портрейт линз худалдаж авах тухай

Хүний зургийг тод сайхан авдаг, гайгүй prime линзтэй болох гэж тархиа ширгэтэл бодсоны эцэст Nikkor 85mm F1.8D дээр тогтлоо. Японд байдаг залуучуудын дунд DSLR( Хагас мэргэжлийн аппарат) худалдаж авдаг моод дэлгэрээд нээх л их данхар хар аппарат, хөл үүрсэн хүмүүс байхын.

Зөвхөн манай компанид гэхэд 6 монголоос 5 нь ийм аппараттай.

Уг нь AF-S DX NIKKOR 35mm F1.8G эсвэл AF-S NIKKOR 50mm F/1.4G хоёрын нэгийг авьяа гэж бодсон боловч зургийн их багш Эбэ 35 мм чинь DX sensor-той үед хальсны 50мм болж очино.

85mm-ээр жаахан хойшоо болоод л авчихна, 85-ийнх илүү sharp буюу тод гарна гэж ятгасны улмаас энэ линз дээр тогтлоо. Nikkor 85mm F1.4G нь портрейт зурагны хаан линз гэгддэг боловч 1000$ гээд лайтаад байхаар нь болилоо.

Уг нь макро линз авчихвал ч( аймаар мөрөөдөв), хэхэ
Хүний зургийг маш гоё авахаас гадна хорхой шавьж, мод ургамлын зургийг авах л юм байна лээ, даанч мөнгө хүрдэггүй ээ, хөнжлийнхөө хирээр хөлөө жийхээс.

Ингээд хүний зураг аваад байждээ.

Цааш унших......

Хэзээ нэгэн цагт тэд Кокүгиканд тэмцэлдэх буйзаа

Намайг анх японд ирж байхад Fuji TV-гээр "Япон сумо vs Монгол бөх" гээд нэг ийм нэвтрүүлэг гарч байсан. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн маш сайн нэвтрүүлэг болж чадсан. Тэрнээс хойш нэг жилийн дараа япон хүү аймаар хичээгээд, бэлтгэл хийгээд revenge хийх гэж ирж байгаа бичлэг. Fuji TV-гийн цуврал нэвтрүүлгийн 2 дахь нь.

Монгол хүүхдүүд мундаг шүү, бие бялдар болон оюуны санааны чадавхийн хувьд.

бүүр байгалиасаа.

Тэгэхдээ хэдэн жилийн дараа Мөнх хүү Маак күн-г дийлэхгүй байхаа, япончууд 根性(тэвчээр), 努力(хичээл, зүтгэл)-ээрээ аваад явчихна гэж би хувьдаа бодож байна.

Хамгийн сүүлд хэлсэн хөтлөгчийн үг их гоё :)

Хариугаа авахаар шийдсэн тэр өдрөөс хойш нэг жилийн хугацаанд Маак күн сэтгэл санаа, бие бялдарын хувьд ч эр хүн болжээ. Гэвч түүний өрсөлдөгч Мөнх хүү ч өсөж том болсон байна.

Бөхийн барилдаанаар ширүүхэн өрсөлдсөн япон, монгол хөвгүүдээ бид мартахгүй, хэзээ нэгэн цагт эдгээр хөвгүүд Кокүгикан (Сумогийн ордон)-д тэмцэлдэх буйзаа гэж хэлэх үед би аль хэдийн уйлчихсан сууж байлаа гэж :)





Цааш унших......

Crows Zero-гийн дуу

Би энэ дууг орчуулж блог дээрээ тавихсан гэж бодоод л байдаг юм. Анх Crows Zero-г амаа ангайж үзсэнээс хойш энэ сайхан дууг хүмүүс ойлгоосой сонсоосой гэж хүссэн юм.

ワイルドサイドの友達に
伝えておきたい事がある
今は遠く 遠く見える灯でも
信じてみるだけの価値がある

老いぼれた真昼の交差点に
羽を失くした鳥達の群れを見る
自分らしく生きようとあがいてみるが
自分の正体がいまだにわからない
羽は太陽に焼かれ翔ぶこともできないか
俺は翔びたい 飛び続けたい
俺は翔びたい 飛び続けたい



Wild Side-ийн найздаа
Дамжуулж хэлмээр үг надад бий
Даанчиг холд байгаа өчүүхэн гэрэлд
Итгээд зорих үнэ цэнэ оршиж буй.
(Хэрээ гуаглах дуу, Crows Zero гэж улаан бичиг гарч эхэлнэ ааяа энэ кинонд би ямар дуртай вэ)

Гүн шөнийн нэгэн уулзвар дээр
Жигүүрээ алдсан шувуун сүргийг би харлаа
Өөрийнхөөрөө амьдарьяа гэж зоривч
Өөрийн үнэн төрхийг сайн ойлгохгүй байна
Жигүүрээ нарны гэрэл шатаалгаж алдсан боловч
Би нисмээр байна, нисэн нисэн дүүлмээр байна.

罪人がそうするように
ひとりよがりで孤独な世界を守る
失くすのを恐れるばかりで変われずに
守るふりしては言い訳を繰り返す
腹の底から笑えない時代のせいにしたくない
俺は変わりたい 変わり続けたい
俺は変わりたい 変わり続けたい
I Wanna Change I Wanna Change

ワイルドサイドの友達に
伝えておきたい事がある
自分らしく生きるってどういう事だ
自分の殻を壊し続ける事だ
移りゆくとき季節の中で誰もが自分を探す
俺は変わりたい 変わり続けたい
俺は変わりたい 変わり続けたい
I Wanna Change I Wanna Change

Цааш унших......