Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Дахиад л мөнгө

16 жил хүлээсний эцэст мөнгө дээр буух шив. Үнэхээр харамсалтай байна.


Ямар гайхалтай цуврал ялалтууд байлаа даа 26 тоглолт дараалан хожигдоогүй, ДАШТ--йн 7 тоглолтын 6 тоглолт цэвэр хожил.


Снайдерыг уйлахад дагаад уйлмаар бодогдлоо.


ВДВ-г алаад хаямаар байна, тэртэй тэргүй отонд байсан бөмбөгийг цэвэрлэдэг баатар болж байж айлд паас өгөөд л. Сүүлд тэр Хэйтингад өгсөн хоёр дахь шар каарт бол илүүдчихсэн, тэрэнд өгөх юм бол Пуёолд ч гэсэн өгөх газар зөндөө л байсан.


Ер нь бол манайх илүү бодит боломж гаргаж байсан. Снайдерийн Роббен-д гаргаж өгсөн 2 дамжуулалт бол зүгээр л дэлхийн зэрэглэлийнх. Роббен тэр 2 боломжийг аль нэгийг нь ашиглаж чадсан бол, тоглолт шал өөрөөр эргэх байлаа.


Жио, Ван Боммель 2-ийн сүүлийн ДАШТ байсан гэж бодохоор уйлмаар байна шүү. Багийн ахлагч олон жил сайн тоглолоо, сүүлийн Урагвайн хаалганд 37 метрээс цохисон цохилт бол зүгээр л их буу.


Ван Боммель хамгийн их фэнтэй, хамгийн их дайсантай тоглогч, сүүлийн финалд Инеста рүү жийсэн үйлдэл бол түүний хийдэг л нэг ажил, хамгийн гайхалтай тэр энэ үйлдлийнхээ дараа хөөгдөөгүй үлдсэнд л байгаа юм.

Испанид баяр хүргэе дээ, Голландын дараа дэмждэг шигшээ минь байгаа юм, аргагүй олон жил азгүйтсэн улс, авлаа авлаа.

5 сэтгэгдэл:

bayasaa said...

Harin ch 1 hvn n huugudsun n yaamai. Ter tseejrvv ushigludug gar bol shuud ulaan awah baisan. Daraa n ter Robben shugel duugaraad baihad haalgaruu ushiglusun. Terend bas shar huudas uguud ulaan bolgood gargachij bolhoor baisan. Shvvgch n toglolt arai utgagvi bolno gej bodsiimuu uguugvi ungurch baina lee.

www.gegeen.com said...

hehe, silver yum u money yum u, aimaar confused orj irlee shd.

mongon medal ch bas muugui sh dee

angelina said...

i remember zidane head attack when i saw head shaved footballer: D lol
gdp rate of pakistan

BigNTallApparel.com said...

nice images.

big and tall

TECH FIRE said...

nice sharing...
izod