Голланд 2- 0 Дани review
Бид энэ жилийн дэлхийн аваргаас Голландын шигшээгээс маш ихийг хүлээж байсан гэвч өнөөдрийн тоглолт тэднийг хараахан ДАШТ-д түрүүлэх хэмжээний баг болоогүй байна гэдгийг харууллаа. Асуудлын гол нь тэд өнөөдөр Total football үзүүлж чадсангүй учир нь гарааны тоглогчид, тэдний байрлал бүрэн зөв сонгогдоогүйд байгаа юм. Олон од тоглогчтой байхын зовлоон гэж :)
Надад төрсөн хамгийн анхны сэтгэгдэл бол: Van der Vaart, Sneijder хоёр талбайн төвд хамтдаа тоглож чадахгүй юм байна, яг л Английн шигшээд Lampard, Gerrard хоёр цуг гарахаараа төвд бие биедээ саад болж бөмбөгөө булаалдаж гомдоллодог шиг. Robben-ыг буцаж ирэхэд тэдэнд бөмбөг эзэмших, өшиглөх хугацаа бүүр багасна.
Голландын дасгалжуулагч Marvijk: van Bommel, de Jong хоёрын урд хэн төвийн найруулагчаар тоглох вэ гэдэгт хамгийн их толгойны өвчин болоод байгаа байх. Гэвч өнөөдрийн тоглолт болон өнгөрсөн улирлын Интерт өнгөрүүлсэн гайхалтай тоглолтыг ( Ван дер Ваарт харин Реалд тийм ч гялалзаж чадаагүй) харахад хариулт тодорхой байна. Найруулагчаар Wesley Sneijder тоглох ёстой.
2 дахь гол асуулт бол: Van Persie, Robben хоёртой цуг довтолгооны супер гурвалд хэн багтах вэ? Kyut зөвхөн ажлын морь төдийгүй хэрэгтэй үед хаалганы хажууд байж чаддаг тоглогч, гэхдээ түүнд өнөөдрийн Данитай хийсэн тоглолт дээр харсанчлан Eliya, Affeley хоёр шиг хурд, дрибблинг хийх чадвар байхгүй.
Голландын шигшээ бол үеийн үед бөмбөг их эзэмшиж, довтлох дуртай баг байсан, одоо ч тийм хэвээрээ. Тэдэнд Sneijder-аас өгсөн дамжуулалтуудыг дайсны хамгаалагчдын араар гүйж авч чадах хурдан довтлогчид (яг Robben шиг) хэрэгтэй. Иймээс хариулт тодорхой болж байна. Магадгүй Eliya одоогоор нас залуу Kyut шиг туршлага байхгүй гэхдээ тэр өнгөрсөн тоглолтонд 20хон минут тоглохдоо Куит бүтэн 1 цаг хагас тоглосноос илүү аюул тарьж байсан билээ.
Ингээд миний сонгосон Голландын шигшээ:
Van Persie( сэлгээнд Huntelaar)
Eliya Sneijder(сэлгээнд Van der Vaart) Robben( сэлгээнд Kyut)
De Jong Van Bommel
Van Bronckhorst Mathijsen Van der Wiel Heitinga
Stekelenburg
Type your summary hereType rest of the post here
2 сэтгэгдэл:
Санал нэг байна. Би хөлбөмбөг сайна мэдэхгүй ч Дирк Күйт нэг л болхи санагддаг юм.
ene togloltiig uzsen. bi huvidaa Hollandiig sain l togloson gej bodoj baigaa. aimaar olon goal oruulaad baih ni gol bus hojih ni l chuhal gedeg taktikaar uzej baina lee. Huuchin Germany argaar geh uu dee. ingej toglovol hol yavj magadgui shuu. ternees bish Euro2008 shig hesgiin 3 togloltoo salhi shuurag shig hiichiheed hesgees garaad nuhuuldag shig yum bolvol ontsgui shuu dee. 2008 ond hesegtee France, Italy, Romanya 3-iig daraaluulj olon bombognii zoruutei hojij baisan. harin odoo bol hamaagalaltandaa anhaaraad neg hoyor bombognii l zoruutei hojihoo golchilno gedeg uzeh sonirholiig buruulah hedii ch oorsdoo hol yavah davuu taltai.
Post a Comment