Пуужин хөөрлөө.
Өчигдөр мэдээллийн технологийн цогц шийдлийг нийлүүлэгч М-Си-Эс Электроникс компани ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан цахим удирдлагын систем болох eSchool 1.0 системийг улсын тэргүүний Лаборатори 1-р сургуульд амжилттай нэвтрүүлэн, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын дэвшилтэт системийг Монголдоо нэвтрүүлэх, дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Электроникс компанийн Програм хангамжийн газар 2 жилийн өмнөөс энэхүү цахим системийн програмчлал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний тасралтгүй хөгжүүлэлтийн үр дүнд энэхүү “eSchool 1.0“ ерөнхий боловсролын сургуулийн цахим удирдлагын системийн анхны хувилбар бэлэн болж, анхны сургуульдаа ийнхүү нэвтэрлээ.
Салбарын мэргэжилтнүүд болон бусад сургуулийн төлөөлөл тус системийг сургуулийн дотоод үйл ажиллагааг ил тод болгох, түүнд зарцуулах цаг хугацаа болон зардлыг бууруулахаас гадна, удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхийн хоорондын харилцааг сайжруулах, илүү тодорхой болгох ач холбогдолтой болсны зэрэгцээ, боловсролын салбарт мэдээллийн технологийн тусламжтайгаар ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүллээ хэмээн дүгнэж байлаа.
Ерөнхий боловсролын төрийн болон хувийн бүх сургуулиуд энэхүү “eSchool 1.0” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь нээлттэй байгаа бөгөөд энэхүү нээлтийн ажиллагааны үеэр М-Си-Эс Электроникс компанийн мэргэжилтнүүд аливаа сургууль тус бүрийн онцлогт нийцүүлэн иж, бүрэн тохиргоо, суурилуулалтыг хийж, сургалт, зөвлөгөө болон байнгын хөгжүүлэлтийг хийж ажиллахаа мэдэгдсэн юм.
1 сэтгэгдэл:
ta yamar targalaa vee
Post a Comment