Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Би чамд хайртай 2 review

Зохиол нь сайн болсон.

Хуучны жүжигчид ерөнхийдөө киног чимсэн. Дамчаа, Жарантав, Баяраа, Үрлээ, Туяахүү etc..


Unitel, Tiger, Pepsi-ийн рекламыг сохор хүн ч олж харахаар ойлгомжтой байна. Утсаар ярих бүрд Unitel, уулзаж суух бүрд Tiger, Pepsi өрөөтэй байлаа.

Ундрал, Болд, Өөскө, Хангай сайн жүжиглэсэн.

Киног үзээд Жанцанноровын "Анхны хайр" дуу бол гоё дуу, хэзээ ч хуучрахгүй юм гэж бодлоо. Надад дуучин Оюун-эрдэнийн ( Т.Ариунаа биш) дуулсан хувилбараар илүү таалагддаг.

Болд Ундрал хоёрын ойд үнсэлцэж байгаа хэсэг Титаникийн де Каприо, Кейт Унслетээс дутахааргүй романтик,

Болд Хангай хоёрын пивоны шилээр зодолдож байгаа хэсэг Терминатор2-ийн Шварцнигер, тугалган робот 2 зодолдож байгаа шиг сүртэй байлаа.

Ундрал дүрдээ жаахан хөгшидсөн байна( Жүжиглэлт бол OK байсан). Энэ нь эмнэлэгт аавдаа гомдоод гүйж байгаа хэсэг дээр бүүр тод харагдана.

Киног дахиж үргэжлүүлэх боломжгүйгээр дуусгасан гэдэг үнэн.

Кино дуусахдаа: "Энэхүү кино монгол улсын ардын жүжигчин Дамчаа агсаны хамгийн сүүлийн уран бүтээл байлаа" гэж гарсан нь сайхан санагдлаа.

Миний үнэлгээ: 100 оноогоос 91-ыг өглөө. Ямар ч насны хүн үзэхэд тохиромжтой ялангуяа залуу хосуудыг заавал үз гэж зөвлөх байна.

13 сэтгэгдэл:

A.Амарсайхан said...

Үзэх гэж байтал нүдэнд харагдтал биччихэж. Одоо үзэлтгүй болчихов оо доо

ITISMOVIE said...

хаха тэр зодолддог хэсгийг чухам дүрсэлжээ.
Маш товч тодорхой review болсон байна. :)

etvgen said...

Хангай уг нь Золбоод нээрэй хайртай байсаншдээ. :(
Тэр Өөскөө Болд 2ын буруу кэкэ

Эрхэмээ said...

Мань хувьдаа эсрэг байр суурьтай байгаа :P

http://erkhemee2.blogspot.com/2009/09/20.html

Gegeeleg_huurtsun said...

Тэр шөнө сар гарах л байсын нэг бодлын баллаж хаясан ч юм шиг нэг бодлын онож дурлалцсан ч юм шиг хэхэ. Т.Ариунаа эгч маань жаахан орилж дуулах гээд байдаг талтай шүү. Оюун-Эрдэнэ гуай сайхан дуулсан хүн болгон дуучин Т.Ариунаа гэж андаа ташаа ойлголттой байсан нь саяханыг хүртэл хэхэ

sh_gzor said...

Эби ёстой яг Шрек шиг байсан шүү

sh_gzor said...

Эби ёстой яг Шрек шиг байсан шүү

Ninjka said...

Би яаааааг Эрхэмээ-тэй санал нэг байгаа. Жүжигчид бол сайн байна лээ. Харин кино зохиол, найруулга нь тааруухан, логик муутай болсон санагдсан.

Ninjka said...

Би яаааааг Эрхэмээ-тэй санал нэг байгаа. Жүжигчид бол сайн байна лээ. Харин кино зохиол, найруулга нь тааруухан, логик муутай болсон санагдсан.

fantasysportsmn said...

Гоё кино бас дутахааргүй гоё шүүмж бичжээ

ZAYA said...

Сайн болсон юм шиг мөртлөө эхний ангиа яагаад ч гүйцэхгүй, найруулга нь онцгүй.

Erkhembayar said...

Hugjiltei l yum bailee. Gehdee ehnii angi ni iluu serious kino. Ternii haana ch hurehgui sanagdsan. Neg ih goy huchtei durlal medregdehgui l baigaa yum daa.

Soyolerdene said...

nadaas uur uzuugyi baigaa yum boluu. bi ch suuliin yeiin mongol kinond unen sujiggyi dee. harin ene kinog humuus yanz bureer l heleed baih yum. Tovch todorhoi tov hiitel heljee hishigee.