Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Утга зохиолын шагналыг программист хүүхэн авлаа

Энэ жилийн утга зохиолын шинэ урсгал номинацийг гадгаад хүн тэр дундаа программист хүүхэн авлаа. 108 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү шагналын эзнээр (Япондоо л Плуццерын шагнал юм уудаа) иран бүсгүй Ширин Нэзамафи тодорлоо.


Тэрээр японд 10 дахь жилдээ амьдарч байгаа бөгөөд Коэбэ их сургуулийг төгссөнийхөө дараа нантока нантока компанид System Engineer хийж байгаа юм байна.

Түүний япон хэл дээр бичсэн "Цагаан цаас" зохиол (шёосэцү-г юу гэж орчуулах уу) Иран Иракийн дайны үеэр нэгэн жижиг хотод өрнөсөн залуучуудын хайр дурлалын моно гатари юм шиг байна.

Япон хэл дээр гадаад хүн шёосэцү бичээд утга зохиолын шинэ урсгал шагналыг авч байгаа нь өмнө авч байсан хятад хүүхнийг оруулаад 2 дахь тохиолдол боллоо гэнэ дээ. Би энэ шагналыг авмаар байна ааааааа :)

дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
http://www.47news.jp/CN/200905/CN2009050801000699.html

5 сэтгэгдэл:

piglet said...

Хайр дурлалын Моно катари гэж юу гэсэн үг юм бол?

piglet said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Төрсөн хэлээрээ бичиж буй улсуудтай сурсан хэлээрээ өрсөлдөнө гэдэг хэцүү байсан байх даа. Баяад гэж яруу найрагч Баян-Өлгийгөөс Болор цомд ирээд энэ үгийг хэлж байж билээ

ganga said...

Мундаг хүүхэн юмаа. Дэлгэрэнгүйг унших гэсэн чинь өөдөөс баахан япон үсэгнүүд жадлаад айгаад гарлаа, хэхэ.

ganga said...
This comment has been removed by the author.