Blog of the year 2008

Тухайн жилийн хамгийн их анхаарлын төвд байж, шилдэг бичлэгээрээ гялалзсан блогийг шалгаруулдаг Blog of the Year арга хэмжээ АНА зочид буудалд 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Blog of the Year арга хэмжээг Амеба медиагаас зохион байгуулдаг бөгөөд шилдэг эмэгтэй жүжигчин блогчин( Сузана сан), шилдэг эрэгтэй жүжигчин блогчин( Камичи Юүсүкэ сан), шилдэг олны танил блогчин( Дайго сан), шилдэг модель блогчин( Ямада сан), шилдэг хошин шогийн блогчин( Идо Харуми сан) гэсэн 5 төрлөөр шалгаруулдаг юм байна. 
Монголын блог ертөнцөөс ялгаатай нь Японд алдартай хүмүүс их блог хөтөлдөг бөгөөд блогоороо дамжуулж фэнүүдтэйгээ харилцах, өөрийгөө нээх нь түгээмэл бололтойм. Олны танил гэдэг утгаараа блог нь ч их алдартай, аксессийн тоо нь өндөр, сэтгэгдэл олонтой учраас Blog of the year болох нь аргагүй биздээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Амеба медиагаас
Жич: Дайго сан, Сузана сан 2-т ч дуртай шүү. Харин Идо Харуми-д дургүй, жүжиглэлт муутай, зохиомж муутай, хошин шог үзүүлэх гэж худлаа хүчлээд байдгийн.
1 сэтгэгдэл:
манай блогоор ороорой. Хүн ордоггүй блогоо тарааж явна :) Ахиж spam-дахгй ээ
Post a Comment