Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Баялагийг бүтээх нь ажилтнаа бүтээхээс эхэлдэг

モノづくりは人づくり

Өөрийгөө "Надад авьяас, чадвар алга даа" хэмээн гаслах хүн байдаг. Эсвэл өөрийн удирдлаганд байгаа ажилтнаа "Энэ хүнд үнэхээр чадвар алгаа" хэмээн бодох ахлах ажилтан цөөнгүй. Харин иймэрхүү ярианд би огт итгэдэггүй.

Тоёотад 20 жил ажилласан HR менежерийн үгэнд итгэвэл, хүний чадварын ялгаа тийм их байдаггүй гэнэ. Мэргэшсэн туршлагатай хөгжүүлэгч ба дөнгөж их сургуулиа төгссөн шинэхэн оюутан 2-ийн хооронд чадварын өчүүхэн ялгаа байдаг байна.

Өөрөөр х/л "сэтгэл зовох" 「悩力」 болон "мэдээлэл хайж олох" чадвараараа л ахлах ажилтан шинэхэн ажилтнаас хол илүү бүтээмжтэй ажиллаж, илүү баялгийг бүтээж чаддаг.

Тоёота Автомашин Үйлдвэрийн ерөнхий захирал, хэлтсийн захирал Оояа Тайичи-д нэг удаа уурладаггүйгээрээ уурласан тухай цуу яриа бий. Тэрээр Тайичигийн нэг туслахад ажил даалгахыг хүсэхэд Тайичи "манай ажилтан чадахгүй ээ" хэмээн хариулсан гэнэ. Мэдээж ерөнхий захирлын уурласан шалтгаан нь "No" гэсэн үгэнд байсангүй, харин хэлтсийн захирал өөрийн ажилтныхаа мэдлэг, чадварт итгэж чадаагүйд уурссан байна.

Чиний удирдлаганд олон залуус ажиллаж байгаа, хэрвээ хүнд эрмэлзлэл, хүсэл зориг байвал ямар их мэдлэг тэр хүнээс ундран гардгийг чи одоо хүртэл мэдэхгүй байна уу, өөрийн ажилтны мотивиацийг өдөөж мэдлэгийг түлхэн гаргахын оронд "тэр чадахгүй" гэдэг чинь юу гэсэн үг вэ? хэмээн толгой түрүүгүй загнуулжээ.

Энд л Тоёотагийн ажилтнаа сургах, баялгийг бүтээх уламжлалт нууц оршиж байгаа юм.

Ерөнхийдөө Тоёотагийн баялгийг бүтээх тогтолцоог хүний мэдлэгт суурилсан өөрийгөө хөгжүүлэлт ба just in time гэсэн 2 том баганаас тогтдог гэж үзэж болно. Өөрөөр х/л хүний мэдлэг, чадварт тэгтлээ их итгэдэг гэсэн үг л дээ.

Харамсалтай нь, өдөр тутмын хүнд хэцүү ажил болон гэр бүлийн үүрэгтээ дарагдаад хүн өөрийн мэдлэгийг түлхэн гаргах「知恵を出す」 нь тийм амархан зүйл биш ажээ. Тийм ч учраас хүний чадварыг яаж гүйцэд ашиглах асуудалд захиралууд ихэнхи анхаарлаа төвлөрүүлдэг байна.

Аливаа хүмүүн үнэхээр гарцаагүй хүнд байдалтай тулгарсан үед л "ямар ч байсан энэ байдлыг өөрчилье", "амархан хийх арга алга, хичээхгүй бол болохгүй нь" хэмээн бүх хүчээ дайчлан мэдлэгээ шинэчлэн түлхэн гаргадаг аж.

Үргэлжлэл бий....

7 сэтгэгдэл:

Гансүх said...
This comment has been removed by the author.
Гансүх said...

Сайн байна уу Хишгээ ахаа.
Япончууд хүний давуу талыг ашиглан тэр хүнээр баялагийг бүтээлгэх, тэр хүнийг хөгжүүлэх тал дээр асар баялаг сэтгэхүйтэй ард түмэн гэж сонсч байсан юм байна. Нэг ийм үг байдаг даа. "Америкчууд бэлэн тоосго шаарддаг бол, япончууд чулуугаар хана барьдаг" гэж.

ЗОРИГТ 8 said...

Япон улсын хүний нөөцийн туршлагаар хуваалцсанд баярлалаа

Г.Дарамбазар said...

Хүнээр юм хийлгэх гэдэг том ажил шүү. Энэ ч чадахгүй дээ гэж өөрөө зүтгээд байхаар цаг их авах юм. Одоо "Чи чадна" гэж хошгоруулаад л байхаас.

Б.Батзориг said...

japanchuud bol japanchuud. bid chadahgui ee. ;)

Soyolerdene said...

Их сайхан сэдэв байна шүү. Монголчуудын хувьд хувь хүний амбици гэж нэг хэцүү юм байнаа. Би яагаад энэний дор байхын эсвэл би мэдэхгүй байж болохгүй гэх мэт БИ гэдэгээ хэтэрхий гаргаад хамт ажиллаж байгаа хүмүүстээ ч халгаатай өөртөө ч халгаатай юм болоод байх юм даа.

Munkhbayar said...

Хүнийг удирдаж ажил хийлгэнэ гэдэг хэр барагийн хүний хийдэг ажил биш байх шүү. Япончуудаас бидэнд сурах юм үнэхээр их гэдэгтэй санал нийлж байна.