Аваргууд титмээ хадгалж чадах болов уу
Дэлхийн аварга болоогүй жил Аваргуудын лиг зугаа гэж.
Аваргуудын лигийн Европын шилдэг 16 клубын нэрс тодорсон байгаа. Үүнд:
Челси (Англи) - Ювентус (Итали)
Виллареал (Испани) - Панатинайкос (Грек)
Спортинг (Португал) - Байерн (Герман)
Атлетико (Испани) - Порту (Португал)
Лион (Франц) - Барселона (Испани)
Реал Мадрид (Испани) - Ливерпуль (Англи)
Арсенал (Англи) - Рома (Итали)
Интер (Итали) - МанЮ (Англи)
гэж таарсан байгаа билээ. Эднээс ноднингийн аварга Ману-г жаахан судлаад үзье л дээ.
1.Бенчид гарах нь хориглогдсон цэвэрлэгч
Аваргуудын цомд хамгаалагч Видич улаан карт авсан болохоор Интертэй хийх гол тулаанд орж чадахгүй нь. Түүний оронд цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх 21 настай Эванс нь хэдийгээр ирээдүйтэй хамгаалагч боловч Видичтэй адил мэдрэмжтэй, төгс хамгаалалт хийж, оноо зулгааж чадах нь юу л бол. Тэгээд ч туршлагаар хол дутна даа.
2. Түлхүүр тоглогчдын биеийн байдал
1 сарын 30-ны байдлаар Рүүни, Эвра, Нани, Андерсон, Рафаэл, Фабио эхлээд улирлын тоглолтыг бүхэлд нь өнжих болсон Харгрээвсийг оруулаад 9 тоглогч гэмтэлтэй гэсийшд.
Хамгийн гол хүн Рой Фердинанд дөнгөж тивүүдийн аваргын өмнө( 1 сарын 27-нд) илааршиж дуусаад байгаа бол Эвра, Нани нарын гэмтэл хараахан илааршиж дуусаагүй, Рүүни, Андерсон, Рафаэль, Эванс эхний тоглолтонд амжиж илаарших боловч, формондоо тоглох эсэх нь эргэлзээтэй.
Рүүнигийн өвдөгний бэртэл, Фердинандын хөлний гэмтэл сэдрэхэд тун амархан. Дээрээс нь 3 хоногт 1 тоглолт гэсэн Аваргуудын лигийн хүнд цагийн хуваарь тэднийг ганц алж байна.
3. Моуринигийн эсрэг бүтэлгүйтэл
Челсигийн экс дасгалжуулагч Жозе Моурини бол Манчестр Юнайтедын хувьд аргалж чаддаггүй ганц дайсан нь юм. Аваргуудын цомыг хүртэл оруулаад Моуринитэй 10 удаа үзэлцэхэд ердөө 1 ялжээ. Моуринигийн эсрэг 1 хожиж, 4 тэнцээд, 5 хожигдсон бөгөөд 4 гоол хийж 12 гоол алдаж байсан байх юм. Агуулгын хувьд ч гэсэн Премер Лигийн 04-05, 05-06 аваргыг алдаж, FA-ын цомд хусуулаад, түүний дараа Челсид үргэлжлүүлэн хожигдсоор байжээ.
Өнгөрсөн улиралд Аваргуудын лигт түрүүлэхэд аз болж Моурини нэгэн өөр баг руу явчихсан байлаа( байсан бол хожигдох нь ойлгомжтой). Ману-д 2007 оны нөхөрсөг тоглолтоос хойш өшөөгөө авах боломж олдож байгаа нь энэ жил ём.
4. Түүх нэгийг өгүүлнэ
Дараалан түрүүлэхийг зөвшөөрдөггүй Аваргуудын Лигийн хатуу дэвжээ.
Аваргуудын лиг гэж нэрлэгдэн явагдах болсоноос хойш эдүгээ хүртэл цолоо хамгаалсан баг ганц ч байхгүй. Аварга болсны дараагийн жил буюу 99-00 оны улиралд Ману хамгийн дөхсөн боловч хагас шигшээд Реалд хожигдоод үлгэр дууссан. 96-97 оны Ювентус хэсгээсээ ч гараагүйгээр барахгүй 4 жил дараалан шилдэг 16-т багтаагүй бол, 04-05 оны Порто Интерт, 05-06 оны Ливерпүүль Бенфикад, 06-07 оны Барса Ливерпүүльд, 07-08 оны Милан Арсеналд үлгэрээ дуусгацгаасан.
Шударга хэлж байгаад уучлаарай, К.Роналдо.
Харамсалтай нь яаж ч бодоод энэ жил чинийх биш юмдаа, харин Месси, Кака, Лампард, Роббен нар од болон гялалзах болно.
3 сэтгэгдэл:
Энэ удаа ч англи италийн дэуль болох гэж байгаа юм биздээ. Англичууд ч хүчтэй багууд хүчтэй лиг харин сулхан шигшээ л болждээ. Яг хуучны испани шиг.
Daraagiin shatand Juventus, Villarial, Bayren, Porto, Barca, Real Mad, Arsenal, Manchestar Unt nar garah baih.
Aria ch de. Chelsea-g hasaad baihdaa yah ve de. Juventus hochno gechihsen baihiin. kekeke :P. Utgagui yumaa. Chelsea 2,3 gooloor hochno gej bi bodoj bailaa. Neg gooloor hochloo l do. Liverpool-g bas l hojno gedegt bi itgeltei baisaa. Hojson.
Post a Comment