Японы IT-гийн доройтол ба уналтын жинхэнэ шалтгаан
Шилдэг систем инженерүүдийн нэг болох Эд Йордон 92онд ”Америк программ зохиогчдын доройтол ба уналт” (Decline and Fall of the American Programmer) гэсэн ном бичиж Америкийн ПХ-ын доройтлыг шүүмжилж байжээ. Энэхүү номыг нийтлэхийн өмнө тэрээр “Энэ орон аюулд байна”(A Nation at Risk) гэсэн гарчигтай цуврал лекцүүд явуулж, ном болгон гаргаж байсан юм. Энэхүү номын агуулгад Японы туурвил хөгжүүлэлтийн гайхамшгийг хүлээн зөвшөөрч, Энэтхэгийн IT-ын зах зээл дээрхи огцом үсрэлтийг урьдчилан бичжээ.
Уг ном бичигдэж байх үед Энэтхэгийн IT зах зээл тийм ч сайнгүй байсан боловч, түүний таамагласны дагуу өнөөгийн Энэтхэг нь англи хэл дээрхи ПХ-ыг өндөр чанартай хөгжүүлэх чадвартай хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Америк, Европын зах зээл ч түүнээс хамааран, IT-гийн гүрэн болохоор тэмүүлж буй Азийн бусад орнуудад загвар болон харагдаж байна.
“Энэ орон аюулд байна” хэмээн Эд Йордоны сануулгаас болсон уу, АНУ-ын төрийн департмент 91онд “Америкийн харилцаа холбоо, ШУ-ны учруулах үйл ажиллагаанд хамаарах уулзалт”(!!тэнэг орчуулга) зохиож, “Америкийн IT-гийн зах зээл дэх өрсөлдөх чадвар” нэртэйгээр олон нийтэд зарлажээ.
Уг уулзалтад Жон. Ф. Кэри тэргүүтэй 22 хүн оролцсоны дотор тухайн үед Мицүбиши-Дэнкигийн захирал, IBM-ийн захирал асан Бёрди, японд ихэд алдартай Майкл Кусман (тухайн MIT-ийн профессор), Кээтэнс компанийн захирал Жозеф Костера, Oracle-ийн Роберт Майнер, Microsoft-ийн Ульиям Ньюман хүмүүс байв. Тухайн үед IBM-ийн Бёрди доорхи ишлэлийг хэлжээ.
“ПХ-ыг бизнесийн аль нэгэн салбар гэж авч үзэх нь аюултай. Эдүгээ бизнесийн ямар ч салбар ПХ-ын тусламжтайгаар хөдөлж байна. ПХ-ын өрсөлдөх чадвар нь эдүгээг хүртэлх IT-гийн зах зээл дээрхи өрсөлдөх чадварын асуудал биш, бизнесийн бүх салбарт хамаатай өрсөлдөх чадвар юм.”
IT бүх юманд хошуу дүрнэ
Энд IT-гийн бусад бизнесийн салбаруудаас ялгагдах нэг онцлог байна.
Жишээ нь: Автомашин үйдвэрлэгчийг авч үзэхэд, түүнийг бүтээгч төлөөлөл болсон цөөхөн хэдхэн л компани л байдаг. Харин ПХ-ын ертөнцөд буй Мэдээлэл Харилцаа Холбооны хэдхэн компанийг IT-гийн зах зээлийг төлөөлнө гэвэл өрөөсгөл ойлголт болох ба, туурвил хөгжүүлэлт нь банк санхүү, хувьцаа, тээвэр, харилцаа холбоо болон автомашин үйлдвэрлэлт ба цахилгаан барааны үйлдвэрлэл зэрэг бүх салбарт хошуу дүрэн, ПХ-ын чанар нь эдгээрийн салбаруудын бизнесийн үндсэн цөм дэх өрсөлдөх чадвар, мэдээж аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг.
Дэлхийн IT зах зээлийг манлайлагч Америкийн засгийн газар 91онд энэхүү ПХ-ын өрсөлдөх чадварын тухай нийтэд зарласнаас хойш санаанд оромгүй үйл явдлууд болж эхэллээ. Түүнээс 5 жилийн дараа Эд өмнөх номынхоо хариу болгож IT ертөнц нүдээ нээснийг мэдэгдэн "Rise and Resurrection of the American Programmer" хэмээх номоо хэвлүүлэн, Америкийн IT зах зээл хүчтэй сэргэж эхэлснийг зарлажээ.
Энэхүү дахин сэргэлтийн гол шалтгаан нь "Обьект хандалтат программчлал", "Agile" хэмээн нэрлэгдэх туурвил хөгжүүлэх онол байв. Цаашилбал интернетийн давуу талыг ашигласан FedEx tracking систем зэрэг, шинэ шинэ бизнес санаанууд төрөн гарсаар IT зах зээл хүчтэй доргиж эхлэв.
Харин бараг ижил цаг үед Япон нь үлэмж машинаас(mainframe) бага оврын машин дахь клиент-сервер систем рүү шилжүүлэх ажилтайгаа ухнатсаар л байв. Тэр үеийн Японы ПХ-ын инженерчлэлын ертөнц рүү өнгийн харахуйд, "Обьект хандалтад программчлал" ихэд хоцрогдмол, "Agile онол" ө/х-л "XP (Хэт Программчилал)" хэмээх шинэ хөгжүүлэлтийн онол огт дэлгэрсэнгүй. Интернетийг ашиглаж байна гэгдэх дот ком(.com) гэсэн амттай бизнесээ Америк, Европ, Сингапур тэргүүтэй Азийн хэдэн оронтой хийсэн шиг уналтын байдалтай сууж байлаа.
Үргэлжлэл бий..........
Эх сурвалжийг IT Pro Сэтгүүлээс
Миний бичлэгүүд таньд бага ч атугай таалагдсан бол блогны баруун доод буланд байгаа реклам дээр хааяа дарчихаж байгаарай гайгүй хоолонд ормоор байна.
4 сэтгэгдэл:
ih sonirholtoi yum baina.
урам өгсөнд баярлалаа, түвшин
ингэхэд №3 нь харагдахгүй байхын? Уг нь reader дээр гараад ирсэн байсан даа.
tn 3 n garaagui bgamu
Post a Comment