Гэрт IT байж болох уу? Монголд харсан IT зах зээлийн өнөөгийн байдал
Ихэнхи япон хүмүүс монгол гэхээр “Талд морь унах” гэж төсөөлдөг боловч, хүн ам нь аль хэдийн нэг сая давсан нийслэл Улаанбаатар хотод өндөр өндөр шилэн барилгуудаас авахуулаад, монголын уламжлалт “гэр” хүртэл янз бүрийн байшингууд эгнэн байрласан байдаг. Монголын уламжлалт амьдрах орон сууц гэгддэг гэр нь нүүдлийн шинж чанартай ч Улаанбаатар хотод байгаа гэрүүд дунд цахилгаан ашигладаг орчин үеийн гэр ч бас бий.
Иймэрхүү уламжлал, шинэчлэлийг хослуулсан нийслэл Улаанбаатар хотод IT зах зээл хэр байгааг хотын төвөөс зах руу нь гэр хороолол хүртэл хамтдаа явж сонирхоцгооё.
Зугаалахаар алхаж эхэлмэгц энд тэндгүй харагдах “Canon” гэсэн логонууд шууд анхаарал татлаа. Энэ лого байгаа газар “Canon”-ны дижитал камер эсвэл принтер зарж байгаа болов уу? Гэтэл биш юмаа.
Монгол Япон хоёр улс “дэндүү” гэж хэлэхээр ахан дүүс болохоор “Canon”-ны захирал Эдийн Засгийн Нэгдсэн Газрын захирал болсонд баяр хүргэж хотынхоо төвд ийм лого тавив уу? Гэтэл биш юмаа. Монголд “Canon” брэндийн чанарыг үнэлж, хэзээ ч юм бүү мэд, энэ үг “хуулбарлах” гэсэн утгатай болсон гэнэ. Иймэрхүү маягаар Улаанбаатараас авахуулаад жижиг хотууд хүртэл японоор бол Kinko маягийн бизнес төвүүд зөндөө бий.
Тэнд хүмүүс юм хуулбарлах, хэвлэх, CD-нд бичүүлэхээс эхсүүлээд PC ашиглаж болох бүх л зүйлээр үйлчлүүлдэг байна. Аль ч бизнес төвд үйлчлүүлэн орж гарч байгаа хүмүүсийг ажиглах зуур, энэхүү төвүүд(Canon-г нэмээд) амьдралын зайлшгүй хэрэгцээт зүйл болон хувирч, компьютер нь хэрэгцээнд ойр нэгэн болсныг ойлгох болно.
Үргэлжлэл бий.....
Эх сурвалжийг IT Media-аас
Миний бичлэгүүд таньд бага ч атугай таалагдсан бол блогны баруун доод буланд байгаа рекламны пауз дээр хааяа дарчихаж байгаарай. Би тэр мөнгийг цуглуулж байгаад гоё хоолонд ормоор байна. Тэгээд хоолонд орсоныхоо дараа эрч хүчтэй болоод үргэлжлэлийг нь бичье
4 сэтгэгдэл:
Би Арсунаас нэг гэр худалдаж аваад, SONY гээд хаяг хадна гэж бодож байгаа. Сони камераар зураг авалт хийгээд сони РС дээр монтажлаад, сони хальс дискэн дээр хуулаад танд өгнө гэсэн үг. Өгөхдөө бас сони гялгар уутанд савлаж өгнө.
Нээрэн сониноос канондах гэвэл хуулах, сонидох гэвэл тоглоом тоглохыг гэж ойлгодышд манайхан. үүнийг JP-чуудад дуулгачаарай Хишгээ ахаа. ;)
Ёстой сонин бичлэг байна. Үргэлжлэлийг хүлээж байя. Шинэ салхи хуучин новшийг үлээн хийсгэжээ ккк.
Дажгүй шүү
Post a Comment