Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.

Японы IT-гийн доройтол ба уналтын жинхэнэ шалтгаан - 2

Эдүгээ интернетийн ач холбогдол, үр нөлөөг Японы улс төрчид, төрийн томоохон эрх мэдэлтэнгүүд сайтар ухаарч байгаа нь хэнд ч ойлгомжтой боловчиг, интернет эхлэл төдий байсан тэр цаг үед ийм асар их хэмжээний өөрчлөлт хувьсал авчирна гэж хэн ч төсөөлөөгүй байсан байх. Нэгэнт мэдлэг нь хүлээн зөвшөөрөгдсөн мундаг хүмүүс интернетийн өгч чадах үр нөлөөг огт харж чадсангүй додигор гэгч нь сууцгаав.

Эдын өмнөх номонд, мөн Кусманы "Японы ПХ-ын стратеги" номд бичигдсэнтэй нэгэн адил, mainframe-ийн алтан үед японы ПХ-ын хөгжүүлэх хүч яахын аргагүй өндөр түвшинд байна гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байсан юм. Нөхцөл байдлыг сайтар судалсан янз бүрийн хөгжүүлэгчид байгаа байдалдаа дүгнэлт хийн хүчтэй шүүмжилсээр байсан боловч Фужицү, Хитачи зэрэг IT-гийн томоохон компаниуд тэргүүлэн үйлдвэрлэлийн уламжлалаа сахин, "бүтээгдэхүүний чанарт зориулсан онол" хэмээн нэрлэж болохуйц хөгжүүлэлтийн хачин онолоо дагасаар байв. Тэр үеийн Японы хувийн хэвшлүүд ПХ-ын орчинд(хөгжүүлэлтэнд биш envoirement-д гэсэн үг) маш хүчтэй хөрөнгө оруулалт хийж байв.

Гэвч тун ч удалгүй байдал бишдэж эхлэв. Америк, Энэтхэгт болж байгаа явдалтай эсрэгээр Японы IT хөгжүүлэлтийн олон улсад өрсөлдөх чадвар навс унаж эхэллээ.

Туурвил хөгжүүлэлтийн төслүүд дампуурч, ПХ-ын бүтээгдэхүүн нийлүүлсний дараах алдаа, арчилгаа тордолгоо замбараагаа алдан чих халууцуулж эхлэснээр барахгүй, дотоодын зах зээл дээрхи ПХ-ын төслүүдээ өөрсдийн хөгжүүлэгчдээрээ бүрэн дүүрэн хангаж чадахаа больж эхэлсэн юм.

Их хэмжээний хөгжүүлэгчдийн эрэлт

Японы IT зах зээлийн уналтын шалтгааныг олохын тулд цаг хугацааг жаахан ухраагаад харья. 80аад оны үед ПХ-ын төслүүд гэнэт их хэмжээгээр захиалагдаж эхлэх боллоо. Тэр үеийн Япон оронд аж үйлдвэрлэл өндөр хөгжсөны улмаас программ зохиогчдын эрэлт, хөлслөх асуудал хурцаар босож ирэв. Томхон хувийн хэвшлүүд шинээр төгссөн программ зохиогчдыг авахаар хэдэн давхар оочерлож байсан бөгөөд өөрсдийн ажилчдаа хэт ачааллаас чөлөөлөхийн тулд энд тэндхийн хөгжүүлэгчдийг хөлслөн хэрэглэж байв.

Гэсэн хэдий ч томоохон компьютер үйлдвэрлэгчид болон акул хувийн хэвшлүүд(Фужицү, Хитачи, Систем Жапанс гэх мэт)өдрөөс өдөрт нэмэгдэж буй туурвил хөгжүүлэх төслүүдийн захиалгыг хангаж дийлэхгүй л байдалд байв. Жижиг дунд ПХ-ын компаниуд хүртэл программ зохиогч хөлслөх өрсөлдөөнд татагдан орж, ПХ-ын ажилд их сургуулийн утга зохиолын ангийнхан, түүгээр үл барам худалдааны техникумынхан, ахлах сургуулийнханыг хөлслөх хүртэл хүрээгээ тэллээ.

Хөгжүүлэгчдийн эрэлтэнд дарагдсан IT-гийхан программ зохиогчдын тоо өнөөгийн зах зээлд яагаад ч хүрэлцэхгүй байгаа талаар засгийн газарт гомдол тавьж эхэлжээ. 84онд Японы сангийн яамнаас гаргасан судалгаагаар “90он гэхэд 600 мянган ПХ-ын хөгжүүлэгч дутагдана” хэмээн таамагласан боловч удалгүй үүнийгээ “2000он гэхэд 970 мянган хөгжүүлэгч дутагдна” хэмээн жаахан өөрчилжээ. Гэвч IT-гийнхан ч , засгийн газар ч хөгжүүлэгчдийн чанарын талаар бараг санаа тависангүй.

Жижиг IT компанийн хөгжүүлэгчид хотоос хотын хооронд, төслөөс төсөл дамжин, шинэхэн төгсөгчид хангалттай туршлага хуримтлуулгүй том том төслүүд рүү ажиллахаар илгээгдэж байв.

Томоохон хувийн хэвшлийнхэнд хөлслөгдсөн шинэковууд ч байдал дээрдсэнгүй, туршилтын сургалт явагдалгүйгээр, мэдлэг, чадвар эзэмшилгүйгээр шууд ПХ-ын төсөлд дайчлагдаж байсан юм.

Үндэстний хэмжээний төсөл нурсан нь

80аад оны эхэнд Худалдаа Үйлдвэрлэлийн яам(Одоогийн Сангийн яам) “Хөгжүүлэгч хүрэлцэхгүй” –н эсрэг арга хэмжээг үндэс болгон 250 сая ам доллартай тэнцэх иеныг төсөвлөн, Σ(Сигма)Төсөл гэгчийг эхлүүллээ. ΣOS хэмээх үйлдлийн систем нь дурын хөгжүүлэгч чөлөөтэй ашиглаж болох ба туурвил хөгжүүлэлтийн үндэс болж ΣOS дээр бүтээсэн ПХ, tool хэрэгслүүд хөгжүүлэгчдийн хооронд чөлөөтэй солилцож, ажиллаж болох ёстой гэсэн зорилготой байв. Гэвч 5 жилийн дараа, Σ(Сигма)Төсөл ямар ч үр дүн гарсан юмгүй хөшгөө хаалаа.

Чөлөөт эрмэлзлэлтэй, урагш тэмүүлсэн санаа бодол дотроо тээсэн Японы ПХ-ын хөгжүүлэгчид болон программ зохиогчид нь мэдээлэл, янз бүрийн хэрэгслүүд, санаагаа чөлөөтэй солилцож болох нэгдсэн платформыг хүсэж байсан юм. Тэд өвсний үндэс мэт тархаж буй BSD-UNIX гэсэн үндсэн OS-г ашиглан өөрийн орныг нэвт хэрсэн сүлжээнд холбох зорилт тавилаа. Тэд хоорондоо нэгдэн Σ(Сигма)Төсөл-тэй адилхан төслийг эхлүүлэх хүсэлт тависан боловч засгийн газраас эрс татгалзсан хариу сонсов.

Эцсийн эцэст Японы нэгдсэн сүлжээний үндэс болох учиртай OS нь AT&T(Америкийн харилцаа холбоо)-гийн хөгжүүлсэн UNIX SystemV гэсэн үйлдлийн системээр тогтсон ч компьютер үйлдвэрлэгч бүр тус тусдаа AT&T-тэй гэрээ хийж хөгжүүлэлт хийж байсны дээр өмнөх ΣOS-г хэт их ашиглаж байгаагаас болоод хоорондын солилцоо гэдэг юм байхгүй болов. Гэх мэтчилэн тэр үед Unix-ийг тойрсон будлиан цөөнгүй гарч байлаа.

Үүний дээр сангийн яамыг мөнгө авахдаа итгүүлэхийн тулд "бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд" гэсэн уриаг үндсэн зорилго(нэгдсэн орчин, ижил OS) дээр +ээд компьютер үйлдвэрлэгчид зөвхөн өөрийн компани дээрээ л ажилладаг ПХ-ууд зохиож эхлэв. Мэдээж тэр ПХ-ууд бусад компанийн ПХ-тай зохицон ажиллаж чадахгүй нь хэн ч бодсон ойлгомжтой байв. Энэ мэтчилэн томоохон хувийн хэвшлүүд ПХ хөгжүүлэгчийн санал бодол, ирээдүйг огт бодолцолгүйгээр засгийн газраас төсөвлөсөн 250 сая ам долларыг уралдаад идчихэв.

Хөгжүүлэгч бүр өөр өөрийн үнэ цэнийг мэдрэн ажиллахын зэрэгцээ бусадтайгаа харилцан өдөөгдөж, урам авах -> ингэснээр туурвилыг амжилттай хөгжүүлэх -> үүний тулд нэгдсэн, ижил орчинг ашиглах. Ийм нэгдсэн орчинг бүрдүүлэх япончуудын гайхалтай санаа(理想), төлөвлөгөө бүрмөсөн алга болов. Энэ бүхний ард, бусадтайгаа харилцан өдөөгдөж, motivation хийгдэх боломж муутай "хүний хүчээр ааглах"(*人海戦術) арга барилаар ажилладаг 600 мянган гаруй хөгжүүлэгч бүлтийтлээ хараад үлдсэн юм.

*人海戦術 - Үндсэн төв болон бусад армиасаа ямар ч тусламж дэмжлэг байхгүй, золиос болох нь тодорхой, учир зүггүй олон хүмүүсээр дайрч, ялимгүй давуу тал олж авдаг цэргийн тактик wiki-ээс

Σ(Сигма) төсөл нурсанаар Япон улс нь IT зах зээлийн нэгдсэн цөмыг босгож болох боломжоо алдсан юм.

Харин тэр цаг үед Европт “Espr IT” гэсэн төсөл эхлүүлж Японы Σ(Сигма) төсөлтэй ижилхэн зорилт тавин PCTE (Portable Common Tool Environment) гэсэн хөгжүүлэлтийн орчинг хэрэгжүүлж дуусгажээ. “Espr IT”-г дуусах тухай үед, Энэхүү номыг зохиогч Эд нь Европын хэд хэдэн IT компанид айлчилж PCTE дээр үндэслэн бичигдсэн цөөнгүй хөгжүүлэлтийн ПХ-г хэрхэн зарагдаж байгааг үзээд, Европчууд өөрийн IT зах зээлд зориулсан хөрөнгө оруулалтаа Японоос илүү үр ашигтай зарцуулж байгааг мэджээ.

Үргэлжлэл бий....
Эх сурвалжийг IT Pro Сэтгүүлээс

Миний бичлэгүүд таньд бага ч атугай таалагдсан бол блогны баруун доод буланд байгаа рекламны пауз дээр хааяа дарчихаж байгаарай. Би тэр мөнгийг цуглуулж байгаад гоё хоолонд ормоор байна.

2 сэтгэгдэл:

Ганаа said...

Хэрвээ монголын програмистууд өөрснийгөө бэлдэж чадвал Японд бөөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт байна гэж ойлгож болох нь ээ.

Зэлмэ said...

Тэгэж бодож болно шүү